DYRBERG/KERN MONGOLIA

DYRBERG/KERN MONGOLIA

Үзэсгэлэнт Копенхаген хотод DYRBERG/KERN хэмээх үнэт эдлэлийн брэнд 1985 онд үүсгэн байгуулагдаж эмэгтэйчүүдэд нэн шинэ төрлийн гоёл чимэглэл санал болгож эхэлсэн билээ. Үнэт эдлэлийн дизайнер Гитте Дайрберг, Хэннинг Керн нар урлаг болон загварын чиг хандлагад гарч ирдэг шинэ трендүүдийг үнэт эдлэлд шингээж, өвөрмөц онцгой хэлбэр дүрстэй хэрнээ чамин, загварууд бий болгосон юм. Тэрхүү чөлөөт, бүтээлч загвартай үнэт эдлэлүүд нь эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэнг ил гаргаж, бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж чаддаг тул 31 жилийн баялаг цуглуулгатай болжээ.

DYRBERG/KERN-ий орчин үе, минимал байдал, үнэт чулуу болон ган, алт, мөнгө зэргийн маш донжтой зохицол нь өнөөдөр монгол бүсгүйчүүдийн дуртай сонголт болсон. Энэхүү сонголтыг Монголд 2012 онд  Э.Халиун нээсэн бөгөөд тэрээр одоо DYRBERG/KERN брэндийн Монгол болон Япон улсад худалдаалах франчайз эрхийг эзэмшиж байна

 

DYRBERG/KERN брэндийн 2021 оны намар өвлийн шинэ “ELEGANCE” буюу “ЭРХЭМСЭГ” коллекци нь монголын эрхэмсэг бүсгүйчүүдийн намар өвлийн гарцаагүй гангараагаар шалгараад байгаа ба хүчирхэг эрхэмсэг бүсгүйчүүдийн маань сонголт болоод байна,

ELEGANCE-н нүүр царайгаар хүчирхэг, авъяаслаг, хөдөлмөрч рок попын үлгэр дууриалал болсон домогт хатагтай хөгжмийн зохиолч, продюсер Б.АНГИРМАА тодорлоо.


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}