Нийслэлийн 33 дугаар сургуулийн шатрын баг, дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлнө

Нийслэлийн 33 дугаар сургуулийн шатрын баг, дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлнө

Дэлхийн сургуулиудын онлайн шатрын тэмцээний шигшээ шатны тоглолт 2021 оны 11 дүгээр сарын 23-30-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо танхимаар зохион байгуулна.

 

Энэхүү тэмцээнд шигшээд шалгарсан нийслэлийн 33 дугаар сургуулийн шатрын баг дэлхийд шигшигдсэн 11 сургуулийн багтай эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр шалгарсан байна.

 

Дэлхийн экспо болон Испани улсын соёлын нийгэмлэг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-нд www.chess24.com онлайн платформ дээр Дэлхийн сургуулиудын онлайн шатрын тэмцээний сонгон шалгаруулах 1, 2, 3 дугаар шатны тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм.

 

Дэлхийн 53 улс орнуудын шилдэг ерөнхий боловсролын сургуулиуд болон ерөнхий боловсролын сургалттай шатрын клуб, академийн 296 багийн нийт 2664 шатарчид оролцсон тус тэмцээнд Монголоос улсын тэргүүний сургуулиуд болох 1 дүгээр сургууль, 33 дугаар сургуулийн шатрын багууд оролцсон.

 

Улмаар 33 дугаар сургуулийн шатрын баг хэсгээсээ 2 дугаар байрт шалгарч тэмцээний Финалын шигшээ шатанд өрсөлдөх шилдэг 10 багийн нэгээр шалгарсан билээ.

 

Төгсгөлийн шигшээ шатанд шалгасан шилдэг сургуулийн шатрын багуудыг танилцуулж байна.

 

1. Gujarat State Chess Association (Бүгд Найрамдах Энэтхэг улс)

 

2. Gymnazium Petra Bezruce Frydek-Mistek (Бүгд Найрамдах Чех улс)

 

3. Saco Oliveros (Бүгд Найрамдах Перу улс)

 

4. Hopkins Junior High School (Америкийн Нэгдсэн улс)

 

5. Velammal Nexus (Бүгд Найрамдах Энэтхэг улс)

 

6. 33rd Secondary School (Монгол улс)

 

7. Matrix Chess Academy (Бүгд Найрамдах Энэтхэг улс)

 

8. Ekpaideftiria Vassiliadi (Грек улс)

 

9. Green Village School (Израиль улс)

 

10. Csányi Alapítvány a Gyermekekért Közhasznú Alapítvány (Унгар улс)

 

11. EDM Torrelavega (Испанийн Вант улс)

 

12. Sharjah Cultural & Chess Club (Арабын Нэгдсэн Эмират улс)

 

Сүүлийн 2 сургуулийн шатрын баг зохион байгуулагч 2 талын давуу эрхээр нэмэгдэн 12 сургуулийн баг, тамирчид танхимаар, цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 10 секундын нэмэгдэлтэй рапид төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлдөж Дэлхийн аварга сургуулийг шалгаруулна.

 

Монгол Улсын 33 дугаар сургуулийн баг, тамирчид:

 

Захирал Н.Энхбат

Багийн төлөөлөгч Г.Даваахүү

Багийн ахлагч ДШХ-ны зөвлөх дасгалжуулагч, ДШХМ Б.Ану

 

1-р ширээ Их Мастер Д.Батсүрэн

2-р ширээ ДШХМ Е.Төгстөмөр

3-р ширээ ДШХМ Д.Мөнхзул

4-р ширээ ДШХДМ Н.Содбилэгт

5-р ширээ Б.Алдар

6-р ширээ ДШХДМ Х.Баясгалан

7-р ширээ ДШХДМ Д.Өнөрзул

8-р ширээ ДШХДМ Х.Есүгэн

9-р ширээ Н.Содгэрэлт нар тус тус өрсөлдөнө. 

 

 

 

 

 

 

 

 

May be an image of one or more people and text


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}