Оросын хоккейн ирээдүйтэй тамирчин шайбанд цохиулж, амиа алджээ

Оросын хоккейн ирээдүйтэй тамирчин шайбанд цохиулж, амиа алджээ

Оросын хоккейн өсөх ирээдүйтэй залуу тамирчин толгойдоо шайбаар цохиулж харамсалтайгаар амиа алджээ. Энэ тухай Динамо Санкт Петербург багийн зүгээс өчигдөр/2021.03.16/ мэдэгдсэн байна. Тимур Фаизутдинов 19 настай байсан бөгөөд гуравдугаар сарын 12-ны өдөр Ярославльд хийсэн аялан тоглолтын үеэр толгойдоо шайбаар цохиулсан аж.

Динамо Санкт Петербург багийн мэдэгдэлд “Тимур Фаизутдинов гуравдугаар сарын 12-ны өдөр Ярославль хотод Локомотив багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр гэмтэл авсан. Шайб түүний толгойн тус газар онож, тамирчин маань маш хүнд гэмтсэн. Эмч нар түүнийг амьдруулахын тулд гурван өдөр тэмцсэн. Тэр үргэлж Динамогийн нэг хэсэг байх болно. Үргэлж бидний зүрхэнд оршино” хэмээжээ.

Динамо багийн зүгээс ирэх тоглолтуудынхаа өмнө нэг минут чимээгүй зогсч залуу хамгаалагчдаа хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Б.Мөнгөнтамир (news .mn)


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}