“Богд Зонхов”-ын төсвийг 27 тэрбумаар нэмсэн Ц.Амарсанаад ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ

“Богд Зонхов”-ын төсвийг 27 тэрбумаар нэмсэн Ц.Амарсанаад ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ

Aнх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхов” хөшөөний асуудал өчигдрийг хүртэл өндөрөө авав. Улмаар Засгийн газраас төсвийг царцаахаар болсон тухай мэдээллийг МАН-ын бүлэг хийснээр эл дуулианы гал арай намжаад байгаа.

Асуудал намжсан ч нэг жилийн дотор төсөвт өртөг 27 тэрбумаар өсч, эл дүнг Ч.Номин сайд хасалгүй батлуулсан нь яах ч аргагүй анхаарах өнцөл мөнөөс мөн. Тойргийн гишүүд болоод Ч.Номин сайд цахим хуудсаараа дамжуулан арьсаа хамгаалсан мэдэгдэл хийгээд нам гүм болцгоосон.

Харин төсөвт өртөг нэмсэн жинхэнэ эзнээр Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа нэрлэгдэж байгаа.

Тодруулбал, Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” гэх 1338/202 дугаартай бичиг баримт үйлдэж, уг барилгыг 32.5 тэрбумаар баригдана гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг дүгнэлтийг 2021 есдүгээр сарын 10-ны өдөр үйлдэж, Ц.Амарсанаа тэргүүтэй албан тушаалтнууд гарын үсэг зурсан.

Төсвийн мөнгийг дур мэдэн нэмэгдүүлж, ямар ч сайд, гишүүдээс илүү эрх мэдэл гаргаж дураараа авирласан түүнд тэгвэл хариуцлага тооцъё. Цахимд орчинд хоёр, гурав хоног шуугиад чичлээд өнгөрдөг баймааргүй байна. Хариуцлаг гэдэг тогтолцоог бий болгож, албан тушаалтай нь ярьдаг болцгоохсон.

Ц.Амарсанаагийн хувьд: ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа урвуулан зээл авч, Ерөнхий сайдаас ажлаас чөлөөлөх чиглэл хүртэл өгөөд байхад албандаа хэвээр үлдсэн нэгэн гэгддэг. Барилгын зураг төсөлтэй холбоотой бүхий л чухал баримтан дээр “мутраа хайрладаг” түүнийг Ц.Даваасүрэн гишүүний хүн гэдэг бөгөөд тэд нэг нутгийнх гэдэг утгаараа томилгоонд нь дэмжлэг үзүүлдэг байна.


БАРИМТ: 32 тэрбумаар барихыг нь Ц.Амарсанаа ЗӨВШӨӨРЧ, эдгээр гишүүд төсвийн лоббиг нь хөөцөлджээ гарчигтай өмнө нь нийтлэгдсэн контентыг ЭНД дарж уншина уу


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}