УЛС ОРНЫ УДИРДАГЧИД ДУУ НЭГТЭЙГЭЭР ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАХЫГ ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА

УЛС ОРНЫ УДИРДАГЧИД ДУУ НЭГТЭЙГЭЭР ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАХЫГ ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА

Коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар Өмнөд Африкаас эхтэйгээр дэлхий нийтэд дахин дэгдээд байна. Омикрон гэх энэ хувилбарыг тархаахгүй байх тал дээр улс орнууд эрчимтэй ажиллаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна.

Тэд дуу нэгтэйгээр хүн амыг вакцинжуулах нь үхэл дагуулсан вирусээс хамгаалах гарц гэдгийг хэлж байна. Тухайлбал, Дэлхийн Их-7 улс орнуудын бэлэн байдлыг дээшлүүлэх, вакцин авах боломжоор хангах, хуваарилалтыг зохицуулах, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, хандив тусламж үзүүлэх амлалт өгөх, судалгаа хөгжүүлэлтийг дэмжих зэрэг арга хэмжээг авахаар тохиролцсон байна.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Энэ бол санаа зовох шалтгаан мөн ч, үймж сандрах шалтгаан биш” гэж хэллээ. Мөн иргэд вакциндаа хамрагдаад маскаа зүүсээр байвал хөл хорио тогтоох шаардлагагүй гэж тэрбээр онцолов.

Дэлхийд нүүрлээд энэ асуудалд Монгол Улс мөн өөрт шаардлагатай арга хэмжээг эрчимтэй авч байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүн амаа гуравдугаар тунд эрчимтэй хамруулснаар ковидын делта хувилбарын тархалтыг амжилттай хумиж байгааг онцолсон бол манай улсад хараахан бүртгэгдээгүй байгаа омикрон хувилбарын эрсдлийг бууруулахад гуравдугаар тун чухал нөлөө үзүүлнэ гэдгийг хэлж, иргэдээ вакцинд хамрагдахыг удаа дараа уриалсаар байна.

Ташрамд дурдахад дэлхийн их долоон улс, болон ДЭМБ вакцины эсрэг худал мэдээлэлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулж ажиллахаар тохиролцоод байна.


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}