ДАРХАН-УУЛ АЙМАГТ КОРОНАВИРУСИЙН ГУРВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

ДАРХАН-УУЛ АЙМАГТ КОРОНАВИРУСИЙН ГУРВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын гурван тохиолдол батлагдсан талаар тус аймгийн Онцгой комиссоос өчигдөр мэдээллээ.

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэр дэх Сэмжит хэмээх сувиллын газарт эмчлүүлж байсан иргэдээс коронавирусийн халдвар илэрлээ гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан авлаа. Иймд яаралтай авах арга хэмжээний хүрээнд дээрх сувиллын газарт сүүлийн 14 хоногийн хугацаанд очоод ирсэн иргэдийн мэдээллийг татан авч, иргэдийг шинжилгээнд хамруулж байна.

Гуравдугаар 21-22-нд шилжих шөнө тус сувиллын газраас есөн том хүн, нэг хүүхэд нийт 10 иргэн ирсэн. Тэднээс коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ авахад гурван хүн коронавирусийн халдвартай нь батлагдлаа" хэмээв.

Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах "Сэмжит" сувиллын газраас нийт 17 иргэн Дархан-Уул аймагт очсон байна. Эдгээр иргэний 14 нь Шарын гол суманд, гурав нь Дархан хотод байгаа аж.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс

 


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}