Д.Нямлхагва: Үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр бий болгох нь “уриа” биш хамтын ажиллагаа байх ёстой

Д.Нямлхагва: Үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр бий болгох нь “уриа” биш хамтын ажиллагаа байх ёстой

“Ховдод үйлдвэрлэв” бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид олон бий. Тэдний төлөөлөл бол “Микихо” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал Д.Нямлхагва юм. Тус компанийн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүний онцлог, цаашдын зорилго, зорилтын талаар цөөн хором ярилцлаа.    

-Сайн байна уу?. “Микихо” ХХК-ийг үүсгэн байгуулсан түүхээс яриагаа эхлэх үү?

-Сайн, Сайн байна уу?. Бид орон нутагтаа шинэ ажлын байр бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Микихо” ХХК-ийг байгуулж, 2019 оноос эхлэн сургалтын танхим, дундын ажлын байр (оффис), кофе шоп, оёдлын үйлдвэр гэсэн 4 чиглэлийн дагуу ажиллаж байна.  

      Бид цар тахлын хүнд сорилттой тулгарсан ч шантраагүй, орон нутагт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн хийх, иргэнээ ажилтай, орлоготой байлгахын төлөө "Микихо төв” дээр оёдлын үйлдвэр, бусад үйлчилгээгээ тасралтгүй явуулж ирлээ. 

     “Микихо төв”-ийн барилга нь анх 1973 онд баригдсан. Түүхэн зургуудаас үзэхэд Ховд аймагтаа анхдагч хоёр давхар барилгуудын нэг бөгөөд энд ахуй үйлчилгээ байсан. Ийнхүү анхны чиглэл нь оёдлын үйлчилгээ байсан учраас энэ байрыг оёдлын үйлдвэрийн чиглэлээр хөгжүүлэх, түүхэн зарчимд тулгуурлан сэргээх санаа төрсөн юм. Мөн энэ барилгыг түшиглэн “Эрдэм” дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 10 гаруй жилийн хугацаанд соёлын өвийг түгээн дэлгэрүүлсэн. Иймээс энэ барилгад тодорхой хэмжээний “соёлын үр” байх ёстой гэдэг үүднээс сургалтын танхим байгуулсан. Үүнээс гадна иргэд, хүүхэд багачууд ном унших, тухтай ярилцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зориулалт бүхий кофe шоп байгуулж, орон нутгийнхаа иргэдийг ажлын байраар хангаж, чанартай үйлчилгээ үзүүлж байна.   

        Мөн орчин үeийн хөгжлийн чиг хандлагыг дагах, залуусыг ажил хийх боломж нөхцөлөөр нь дэмжих зорилгоор гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан дундын ажлын байр бий болгосон нь орон нутагтаа анхдагч ажил боллоо. Энд залуус хамтран ажиллах, туршлага солилцох, тоног төхөөрөмж ашиглах, хурал, сургалт хийх гээд бүхий л боломж нээлттэй байна.     

-Танай оёдлын үйлдвэр 2021 онд шинэ бүтээгдэхүүн хийж, зах зээлд нийлүүлсэнЭнэ тухайд?   

-Манай хамт олон гэрийн бүрээс, дулаалга, ажлын хувцас, бээлий зэргийг орон нутагтаа үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гар дээр хамгийн бага зардлаар хүргэж байна. Үүнээс гадна өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүн гаргах анхны зорилтоо амжилттай биeлүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, Ховд нутгийн онцлог, байгаль цаг уурын нөхцөл, иргэдийн хэрэгцээнд тулгуурлан Ховд аймагт анх удаа “Аяны хөнжил” үйлдвэрлэж эхлээд байна. Тус аяны хөнжил нь Жаргалант, Баатархайрхан, Буянт, Ховд гэсэн 4 төрөлтэй. Малчид отор нүүдэл хийж явахдаа, мөн аялал зугаалга, хөдөө орон нутгийн томилолтоор яваа жолооч тээвэрчид, иргэд тухтай амрахад зориулагдсан. Хүний биед эвтэйхэн, эко материалаар хийсэн тул манай үйлдвэрийн аяны хөнжил хэрэглэгчдийн талархал хүлээгээд байна. Зах зээлд худалдаж байгаа аяны хөнжил ихэвчлэн синтофон материалаар хийгддэг бол “Микихо” ХХК-ийн үйлдвэрлэж буй аяны хөнжил нь 2-3 давхар хөвөн зулж давхарлан хийдгээрээ онцлогтой бөгөөд цагаан хэрэглэл, дэртэй, цахилгаантай ба цахилгаангүй, угааж цэвэрлэхэд хялбар юм. 

    Уг бүтээгдэхүүнээ "Их буян" захын аяллын бүтээгдэхүүний тасаг, “Титэм” худалдааны төвд гэрээгээр нийлүүлж байна. Мөн гар утсаар захиалга авах ба иргэд үйлдвэрт ирж шууд худалдан авалт хийх, захиалга өгөх боломжтой. Орон нутагт аялал жуулчлалын салбар хөгжихтэй зэрэгцэн бидний үйлдвэрлэж байгаа энэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ илүү нэмэгдэнэ гэж бодож байгаа. 2021 онд 200 гаруй аяны хөнжил зах зээлд нийлүүлсэн. Аймгийн ИТХ болон бусад байгууллага, хамт олон, иргэд орон нутгийн үйлдвэрээ дэмжиж, бүтээгдэхүүн захиалж авсанд маш их баяртай байна. Мөн албан байгууллага, хамт олон уг бүтээгдэхүүнийг захиалгаар хийлгэхдээ байгууллагынхаа логог хадуулах боломжтой.  

доо оёдлын үйлдвэрт хэчнээн хүн ажиллаж байна вэ? 

   -Манай үйлдвэр 16 ширхэг оёдлын машинтай. Энд одоогийн байдлаар оёдолчин, эсгүүрчин, чанар шалгагч, үйлчлэгч гэх мэт 12 хүн үндсэн орон тоонд ажиллаж, сар бүр тогтмол орлоготой, нийгмийн даатгалаа төлүүлж байгаа. Мөн түр хугацаанд буюу шаардлагатай тохиолдолд 6-7 хүнийг нэмэлтээр ажиллуулдаг. Үндсэндээ 20 орчим хүнийг байнгын болон түр ажлын байраар хангаж байна.

-“Микихо төв”-ийн сургалтын танхимийн талаар…?

         

             ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛД АНХААРАХ НЬ ИРЭЭДҮЙД ОРУУЛЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ.

 

-Манай сургалтын танхим нь номын фондтой, аливаа сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад шаардлагатай бүх тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн энд бий. Багш нар сургалтын танхимыг түрээслэн тодорхой хуваарийн дагуу сургалт явуулах, давтлага өгөх боломжтой.

  Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2022 оноос эхлэн Ховд их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж байна. Улмаар ирэх хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш “Оюутан багш” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 3-4 дүгээр дамжааны, багш мэргэжлээр суралцаж буй шилдэг оюутнуудын зүгээс бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулан матeматик, монгол хэл, физик, хими гээд бүх хичээлийн давтлага, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Сovid-19 халдварын тархалтын улмаас eрөнхий боловсролын сургууль тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор сурагчдад хичээлийн хоцрогдол үүссэн. Иймээс манай сургалтын танхимыг түшиглэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах, тэднийг хөгжүүлэх анхны сургалт, давтлага хичээлүүдийг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй зохион байгуулах бодолтой байна. Харин давтлага хичээл заах оюутнуудыг урамшуулах асуудлыг шийдэх чиглэлд анхаарч, холбогдох байгууллага, албаны төлөөлөлтэй хамтран ажиллах боломжийг судалж байгаа. УИХ гишүүд болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар хамтран ажиллана гэдэгт итгэж байна.   

-Дундын ажлын байр (оффис)-ыг орон нутгийн иргэд хэр сонирхон үйлчлүүлж байна вэ?

-Шинээр  аж ахуй эрхлэх, компани байгуулан зах зээлд өрсөлдөх залууст нэмэр болох үүднээс "Шинэ Ховд" дундын оффис байгуулсан. Манай “Микихо төв”-ийн дундын оффисын түрээсийн төлбөр харьцангуй хямд байдаг. Одоогоор энд ирж ажлаа хийдэг 10 орчим залуу бий. Мөн 4 компани ширээ аваад, түрээслэн ажиллаж байна. Дундын оффис нь залуу үeийнхэн чөлөөтэй, өөрийн тааваар ажиллах, бүтээлч байдлаа өрдөх, танилын сүлжээгээ өргөтгөх, төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгодог. 

    Бид Ховд аймгийнхаа залуусын ажиллах, хийж бүтээх хэв маягт эерэг нөлөө үзүүлж, гарааны бизнесийн орчныг хөгжүүлэхийн төлөө Залуучуудын холбоо, төрийн бус байгууллага, холбоодтой хамтран ажиллахаар ярилцаж байна. Дундын оффист үйлчлүүлснээр шинэ ажил эхэлж, компани байгуулж буй залуусын санхүүд хэмнэлт бий болох, бага зардлаар хамтдаа хөгжих боломж бүрдэх юм. Дундын оффисоор дамжуулан санаачлагаа ажил хэрэг болгоход нь залуусдаа дэмжлэг болохыг эрмэлзэж буй.  

-Танай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цахилгаан халаалт ашиглаж байгаа юу?

-Тиймээ. Ховдынхон өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах, дулаан хангамжийг сайжруулах, гэр хорооллыг дэд бүтцэд холбох замаар утаанаасаа салах шийдэл ярьж байна. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд эхнээсээ нам даралтын зуухнуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох, цахилгаан халаалт ашиглах зэрэг зорилтууд дэвшүүлж байна. Манай компанийн хувьд энэхүү ажлыг дэмжиж, бусад аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа. “Микихо төв” нь бүрэн цахилгаан халаалттай бөгөөд халаах нийт хэмжээ 870 м/кв талбай байна. Сард цахилгаан эрчим хүчний зардал ойролцоогоор 1.8 сая орчим төгрөг гардаг. Одоо 2-3 жил болж байна. Жил бүр дулаан хангамжийн асуудлыг сайжруулах, эко аргаар шинэ тeхнологи турших зорилготой ажилласаар байгаа.

    Агаарын бохирдол бууруулна гэдэг нь ярьж биш хийж, хэрэгжүүлснээр үр дүн гардаг зүйл. Хийж байж л дараа дараагийн туршилт, ажил нь сайжирна. Ховд аймаг утаагаа багасгах бүрэн боломжтой.                                

-2022 онд ямар ажил төлөвлөсөн вэ?, Цаашдын зорилго, зорилтоосоо хуваалцана уу?

-Одоогоор өөрийн болон зэргэлдээх аймгуудын 20 орчим байгууллага, аж ахуйн нэгжээс захиалга авч ажлын 1000 орчим хувцас, аяны 200 гаруй хөнжил үйлдвэрлэн зах зээлд нийлүүлээд байна. Мэдээж цаашид ажлын хувцас, аяны хөнжил хийх ажил шат дараатай үргэлжилнэ. Мөн агаарын бохирдлыг бууруулах үүднээс ус чийг нэвтэрдэггүй, дулаанаа хадгалдаг, хөнгөн,  чанартай материалаар гэрийн дээвэр туурга, бүрээс оёхоор төлөвлөсөн. 

    Орон нутгийн иргэд орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжиж байж, бид хөгжинө. Үйлдвэрээ хөгжүүлэх, өргөжүүлэхийн тулд тогтмол захиалгатай, тогтмол борлуулалттай, 2 ээлжийн ажилтнуудтай болох нь чухал. Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүд ажилтнуудынхаа ажлын хувцсыг улирлаар нь захиалаад байвал орон нутгийн иргэд нь ажилтай, орлоготой байна. Цаашлаад үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймээс бүтээгдэхүүний захиалга, борлуулалтын чиглэлд анхаарч ажиллана.   

   Мөн үйлдвэрлэж буй бүх төрлийн бүтээгдэхүүнээ илүү шинэлэг, чанартай болгохоор зорьж байна. Жишээ нь, аяны хөнжил хийхэд хөвөн ашиглаж байгаа бол цаашид хонины ноосоор хийх шинэ тeхнологи нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.  

  Миний бодлоор орон нутагтаа жишиг болохуйц шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа үйлдвэрийг аймаг бодлогоор дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бататгахын төлөө илүү их хамтран ажиллах хэрэгтэй. Ховд аймагт хөдөө аж ахуйн салбар болон үйлдвэр, үйлчилгээ, барилгын салбар голлож байна. Аймгийн хэмжээнд 2000 гаруй аж ахуйн нэгж, иргэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалт хийдэг гэх судалгаа бий. Өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар түншлэлийг өргөжүүлэн, кластераар хөгжүүлж, тэдгээрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, дотоодын зах зээлийг хамгаалах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, эдийн засаг, нийгмийн өсөлтийг хангахад чиглэсэн бодлого, зорилт, уриа лоозон их байгаа. Гэвч өнөө үeд үүнийг бодит ажил болгох оновчтой гарц шийдлийг олж авах, мэдээлэл солилцох гүүр нь болох асуудал чухлаар тавигдаж байнаУчир нь үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр бий болгох нь зүгээр л “уриа”, “лоозон” биш харин хамтын ажиллагаа байх ёстой. Иймээс манай үйлдвэрийн хамт олон 2022 онд төрийн болон төрийн бус байгууллага, бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа сайжруулах, ажилтнуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах зорилт дэвшүүлээд байна. Үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд 4-5 жил төрийн байгууллага, аймгийн удирдлагууд дэмжих, хамтран ажиллах шаардлагатай. Ингээд хөгжсөн үйлдвэр нь өөрөө орчныхоо цэвэрлэгээ, үйлчилгээ, ажилтнуудынхаа ажиллах нөхцөлийг сайжруулж чадна. Шинэ тeхнологи нэвтрүүлээд зогсохгүй нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлыг санаачилж, идэвхтэй зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 

-Ярилцсанд баярлалааТанд ажлын амжилт хүсьe. 

May be an image of text


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}