Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Тариат сумдын орох, гарах хөдөлгөөнийг зогсоолоо

Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Тариат сумдын орох, гарах хөдөлгөөнийг зогсоолоо

Архангай аймагт Covid- 19 цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд өнөөдрөөс /2021.03.25/ өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжлээ. Ингэснээр тус аймгийн Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Тариат сумдын орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгаа аж.  Мөн Булган, Ихтамир, Хашаат зэрэг сумдын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж буй юм байна.

Аймгийн хэмжээнд бүх төрлийн баяр, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, аялал зугаалга зохион байгуулахыг хориглож, аймаг, сумдын төрийн үйлчилгээний байгууллагуудын нийт албан хаагчдийн 70 хувийг гэрээсээ цахимаар ажиллуулах шийдвэр хэрэгжиж эхлээд байна.

Эх сурвалж Ц.ЯНЖИНДУЛАМ (news.mn)


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}