Урвагчид АН-ын олон мянган гишүүдийн итгэлийг шороотой хутгасан

Урвагчид АН-ын олон мянган гишүүдийн итгэлийг шороотой хутгасан

Ноён урваач, нохой шарваач гэдэг үгний утга Монголын өнөөгийн улс төрд жинхэнэ биелэлээ олж байна. Нэгэн цагт С.Эрдэнийн дэмжлэгээр АН доторх байр сууриа үлэмж бэхжүүлж,  УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хүртэл өвөртөлсөн Ц.Туваан, О.Алтангэрэл нар  “ишиг эврээ ургахаар эхийнхээ өөдөөс мөргөнө” гэгчээр өнгөрснөө таг мартчихаад намынхаа эсрэг тэмцэлд оройлон оролцож байна.

Гэвч тэдний явуургүй үйл ажиллагаа хол явахгүй, цаг зуурын асуудал байсан нь нэгэнт тодорхой боллоо. Учир нь АН-ын Үндсэн дүрмийг илтэд зөрчиж, намынхаа X их хурлыг зарлан хуралдуулж, Үндсэн дүрэмд оруулсан хулгайн заалтаа албажуулахаар Дээд шүүхэд хандсан ч тэдний оролдлого бүтэлтгүйтлээ. “АН-ыг эрс шинэчилнэ, ах нар зайлцгаа” хэмээн орилж байсан тэдний дүрмийн бус үйл ажиллагааг Дээд шүүх бүртгэхээс татгалзсанаар их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэр болов. Зөвхөн нэг хүнд  зориулж, Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулдаг улс төрийн нам гэж зөвхөн Монголд л байдаг гэлтэй.

Нийт гишүүддээ зарлаж, их хурлаа хуралдуулчихаад гишүүдээсээ хулгайгаар Ерөнхийлөгчид зориулж 5.12.4.1 дэх заалтыг оруулсан нь тэднийг түмний шившиг болгов. Ийм заалт оруулснаа нийт гишүүддээ ч хэлээгүй нь гишүүдийн оролцоотой байх ёстой нам гишүүдээ дэндүү басамжилж, доромжилсон явдал болсон хэмээн олон хүн эгдүүцэж байна.

АН-аас ХҮН рүү урваж, ХҮН-ээсээ жийгдэнгүүтээ АН-д шургалсан О.Алтангэрэл гэгч хуульч залуу эдүгээ Ерөнхийлөгчид хүчин зүтгэх болсон. Хэзээнээсээ аль эрх мэдэлтэйд нь  зүтгэж, нам, нам дамжин, үнэт зүйлээ арилжсан гэгддэг О.Алтангэрэл, Ц.Туваан нар энэ мэт бодлогогүй үйлдлээрээ АН-ын олон мянган гишүүний итгэлийг шороотой хутгалаа.

                                                                                                                                                                                                                                       Эх сурвалж: sharmedee .mn


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}