Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана

Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслол маргааш (2021.01.20) болно. Жо Байдены тангараг өргөх ёслолын аюулгүй байдлыг хангах ажил түүхэнд байгаагүй өндөр түвшинд хэрэгжиж байна. Энэ үеэр сэтгүүлчид ч мөн болзошгүй эрсдэлээс хамгаалж, хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллахаар бэлтгэж эхэлжээ.

Зарим хэвлэл мэдээлийн байгууллагууд тангараг өргөх ёслолын үеэр ажиллах ажилчдадаа хамгаалах хувцас хэрэгсэл тарааж, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулж байгаа аж.

Тангараг өргөх ёслолын үеэр АНУ-ын хотуудад, ялангуяа нийслэл Вашингтон болон ойролцоох бүс нутгуудад зэвсэгт мөргөлдөөн болж болзошгүй гэсэн мэдээлэл тус улсын Холбооны мөрдөх товчоо болон Тагнуулын төв газарт ирээд байгаа юм. Иймд Вашингтон хотын хамгаалалтыг чангатгаж, замуудад хаалт хориг босгох, төмөр хашаа, тор татах зэрэг ажлууд хийжээ.

Мөн энэ удаа үндэсний гвардын 25 мянга орчим цэргийг хамгаалалтад дайчилсан нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нарын тангараг өргөх ёслолын үед дайчилсан цэргийн тооноос хоёр дахин өндөр байна. Ёслолын үеэр хамгаалалтад гарах цэргүүдийг ч Холбооны мөрдөх товчооныхон шалгаж, цэргүүдийн намтар түүх, гэмт хэрэг, терроризмтай холбогдож байсан эсэхийг нэг бүрчлэн хянаж байгаа аж.

                                                                                                                    Эх сурвалж: CNN, GUARDIAN


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}