Төрсөн ахынхаа “ДУУЛИАНТ САДАР” явдлыг  дүү нь давтсан уу?

Төрсөн ахынхаа “ДУУЛИАНТ САДАР” явдлыг дүү нь давтсан уу?

Одоогоос хоёр жилийн өмнө  олон нийтийг цочирдуулам нэгэн хэрэг өнөөдөр давтагдаж байна.

Сонирхолтой гэмээр энэ хэрэг үйл явдлын эзэд төрсөн ах, дүү байгаа гэдгээрээ иргэд болоод шүүгч нарыг “шок”-ын байдалд орууллаа.

Учир юу гэхээр, хоёр жилийн өмнө Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Д.Батболд хоёр бүсгүй дээ зэрэг нэр холбогдсоноос болж, тухайн хоёр бүсгүйн нэг нь хардалтын улмаас нөгөөгийнхөө “халуун амь”-нд хүрсэн цочирдом хэрэг гарч байсныг хэн хүнгүй санах биз ээ.

Хоёр сайхан айл гэр бүлийн нэг бүсгүй үүрд “шороо”-нд шингэж, нөгөө бүсгүй нь “нар” үзэхгүй газар луу Монгол улсын шүүхийн тогтоол уншуулан ачигдсан энэ дуулиант хэргийн хавтаст хэрэг шарлаж амжаагүй байхад, үүнтэй ижил хэрэг гарчээ. Тухайн хэрэг Нийслэлийн Баянгол дүүрэг болон Хан-Уул дүүргийн Иргэний Хэргийн Шүүх дээр иргэний гомдол “Нэхэмжлэл”-ийн дагуу хавтаст хэрэг мөн нээсэн байх юм.

Дэндүү хачирхмаар нь дээрх хэргийн эзэн Д.Батболдын төрсөн дүү болох Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга “шар” хочит Д.Ганболд ахынхаа үйл хэргийг давтаж, мөн гэр бүлтэй хоёр бүсгүйтэй нэр холбогдож, цаад хань (нөхөр) ижилд нь “гардуулжээ”.

Улмаар тухайн айл гэрийн хоёр тус бүрдээ “айл гэр үймүүлсэн, салгасан” гэх гомдлыг Баянгол болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр өгчээ.

Энэ талаарх эх сурвалжийг тухайн Иргэний шүүхийн лавлагаанаас хэн ч мэдэж болохоор нээлттэй ажээ.

Монголын Төрд “айл гэр үймүүлж, салгадаг” мэргэшсэн Удирдах албан тушаалтан очдог нь ёс зүйн хувьд болоод Төрийн үйл хэрэгт хар балаг болохоос, хөгжил авчрахгүй гэдэг нь төрсөн ах, дүү хоёрын садар явдлаас харж болох биз ээ.

                                                                                                                                       Эх сурвалж: sharmedee .mn


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}