Таван өдөр, 102 цагийн өлсгөлөнгийн үр дүн юу байв

Таван өдөр, 102 цагийн өлсгөлөнгийн үр дүн юу байв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргахыг шаардаж идэр есийн хүйтэнд төв талбайд өлсгөлөн зарласан. Түүнийг таван өдөр 102 цагийн өлсгөлөн зарлаад байхад нь Засгийн газрын төлөөлөл шаардлагыг хүлээж авснаар өлсгөлөнгөө зогсоогоод байгаа юм. Тэгвэл 100 гаруй цагийн өлсгөлөнгийн үр дүнг хүргэж байна.

-ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чиглэл өгсны дагуу АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг "Кинг энд спалдинг” хуулийн фирм рүү албан бичгийг 2021 оны нэгдүгээр сарын 29 ны өдөр явууллаа.

 Уг бичигт

1. Прокурорын газраас Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой төсөлтэй холбоотой Авлигал авсныг тогтоолгохоор гаргасан анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн ажиллагааг дэмжиж Монгол Улсын эрх ашгийг хамгаалан ажиллах,

2.  ХЗДХ-н сайд Х.Нямбаатар  / 2021.01.29/ АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг МУ-ын Ерөнхий прокурорын газар уламжил буйгаа “Кинг энд спалдинг” хуулийн фирм рүү явуулав

3.  2021.01.21 ны 11:00 цагт болохоор төлөвлөж байсан ч цуцлагдсан Шүүх хуралдааныг аливаа өөрчлөлтгүй сэргээж хуралдуулах.

4. АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд үргэлжилж байсан маргааныг Монгол Улсын хэн гэдэг эрх бүхий албан тушаалтны чиглэл шийдвэрийг үндэслэн татан авч зогсоосон талаар мэдээллийг УИХ-ын нэр бүхий гишүүдээс тодруулах хүсэлтыг Монгол Улсын Засгийн газарт гаргаж энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг явуулав.

5.Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд " АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх, мөн  Нэхэмжлэлийн шаардлагыг зохих журмын дагуу аливаа өөрчлөлтгүй сэргээж, төлөвлөж байсан шүүх хуралдааныг хуралдах " тухай албан бичгийг ХЗДХ-н сайдын үүрэг гүйцэтгэгч  Х.Нямбаатар явуулав.

6. Засгийн газраас Шинээр  байгуулах Оюутолгойн ажлын хэсэгт орж ажиллах саналыг С.Ганбаатарт тавьсан бөгөөд  ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн нар болон бусад хүмүүсийг оруулж яаралтай ажиллахаар болсноо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл,  2010 оны Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах асуудлыг  авлигал авсан нь тогтоогдсоны дараа тавигдана гэж Засгийн газрын талын хуульчид зөвлөсөн учир энэ удаа үлдээж тэдэнд итгэж түр хүлээж харахаар болсноо С.Ганбаатар  мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn С.Саруул


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}