СГЗ Ай.ТӨМӨР-ОЧИР: Овоон дээр суусан " ШААЗГАЙ " ...  Орилж ШАГШИРСАНЫ шаналан

СГЗ Ай.ТӨМӨР-ОЧИР: Овоон дээр суусан " ШААЗГАЙ " ... Орилж ШАГШИРСАНЫ шаналан

Соёлын гавъяат зүтгэлтэн, Яруу найрагч, Сэтгүүлч Ай.ТӨМӨР-ОЧИР:

 

ОВООН ДЭЭР СУУСАН

" ШААЗГАЙ " ...

ОРИЛЖ ШАГШИРСАНЫ

ШАНАЛАН .

( Энхбат начиныхаа төлөө залбирч

" Эх орон " даяараа хөдөлж байна ...

Түвшинбаярыг ... хараагсад харин

Түүнээс зуу дахин олон боллоо )

ХАР ХЭРЭЭ ... ГУАГАЧИВ АА ...

ХАВИЙН " АМЬТАН " ДАВ ХИЙЛЭЭ

ХАЧИН МУУХАЙ СОВИН ...

ХАЦАР ЗҮССЭН НУЛИМС АА ...

АЛАГ ШААЗГАЙ АЛЦГАНААД Л

АМАА АНГАЙН ШАГШИРАЛДЛАА ...

ААВЫН ХҮҮХДҮҮД НЭГНИЙГЭЭ

АЛЖ " ИДСЭН " ... ДУУЛДАВ АА ...

БУРУУ ДУУЛСАН БАЙГААСАЙ ...

БУРХАД ДОГШИРЧ ХИЛЭГНЭВ ЭЭ

БУЛУУНД ХАХСАН " НОХОЙ " ОО

БУУРЛЫН НЭРЭЭ БУРТАГЛАЖЭЭ

ЦӨВҮҮН ЦАГИЙН ӨНГӨН ДЭХ ...

ЦӨӨВӨР ЧОНО ... БАЙЖ ҮҮ ДЭЭ

ЦӨМӨЛЖ ТАРХИЙГ НЬ ХАГАЛАХАД ...

ЦӨӨРМИЙН МЭЛХИЙ УЙЛЖЭЭ ...

СЭЛЭНГЭ МӨРНИЙ УРСГАЛ ...

СЭТЭРЧ ХАЛГИН ХАДУУРАВ АА

СЭТГЭЛ ... ХЭМЭЭХ ҮЙТЭН ХУАР

СЭМЭРЧ ХАГДРАН УРАГДАВ АА ...

УУЛС УУЛС ТОНГОЙЖ ...

" УРАН ТОГОО " ... ХЭЛТИЙВ ЭЭ

УЛСЫН НИЙСЛЭЛ ХАРАМСЧ ...

УЙЛАН МЭГШИН ТҮГЖРЭВ ЭЭ

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ... ЭР

ХӨЛ АЛДСАН ДУУЛДАВ АА ...

ХӨӨРХИЙ БАГЫН АНДЫГАА Л ...

ХӨХ ЧОНО ... ШИГ ХЭМХЖЭЭ ...

ХУРТАЙ ТЭНГЭР АГСРАВ АА ...

ХУЛТАЙ АЙРАГ АСГАРАВ АА ...

ЗЭЛНИЙ ГАДАС СУГАРАВ АА

ЗЭЭРИЙН СҮРЭГ БУТРАВ АА

БУЛГАН ХОЙМОР АЙМГИЙН ...

БУДИЛААНТАЙ ДАРГАГАНЦАРУУД ...

БУЛАГНАЖ АРХИДАЖ БАЛАЙРААД

БУЛТАЖ НУУГДААД ЗАЙЛАВ АА ...

БУРХНАА ШОРОНД ХИЙЧИХЖЭЭ

БУЯНТНАА ОРОНД ОРУУЛЧИХЖЭЭ

БУЛГАН ...НУТГИЙН НЭРЭЭ ...

БУУЗ ШИГ ХАЗААД ИДЧИХЛЭЭ ...

ОВОО БОСГООГҮЙ БОЛ ...

ШААЗГАЙ ЮУН ДЭЭР СУУХ БИЛЭЭ

ОРДОН ЯЛЗРААГҮЙ БОЛ ....

ОЛИМПИЙН ЭЛЧ БАЙХ Л ДАА .

ЭНХБАТ СҮРЛЭГ НАЧИНГАА

ЭРЛЭГТ АЛДЧИХГҮЙ БОЛООСОЙ ГЭЖ

ЭГМЭЭ СУГАРТАЛ МӨРГӨНӨМ

ЭЛДЭВ ТАРНИ ҮГЛЭНЭМ ...

БУЛГАНЫ ЭРХЭМ НОЁДУУД

БУРУУГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ

" БУУНЫ НОХОЙ " - Н АМАНД ...

БУЛУУ ШИДЭЖ ХАЯСАН УУ ...

" ШААЗГАЙ СУУСАН ОВОО " - Г Л

ШААГИЛДАЖ БОСГОСОН ҮНЭН

ШАГНАЛЫН ХОС МЕДАЛЬТНАА

ШАВАРТ ТҮЛХСЭН ЭМГЭНЭЛ ЭЭ

ХЭД ГУРВАН ХҮҮХНҮҮД БАС ...

ХЭЛХЭЛДЭЖ ОЧСОН ДУУЛДАНА

ХЭТЭВЧИЙГ НЬ ГЭТСЭН ...

ХЭЭРИЙН " ЖИНГЭР " ҮҮД ЯВЖЭЭ

ХЭНХДЭГ ЗАДГАЙ ТОГОСНУУД

ХЭЛЭЭ ХАЗАЖ ЯВАА ДАА ...

ХЭРГИЙН ШОН ДЭЭР СУУСАН ...

ХЭРЭЭ ... ЮМ ШҮҮ ТЭД ЧИНЬ ...

ХАР ХЭРЭЭД УГ НЬ ...

ХАШГИЧИЖ БАЙДАГ ЗАНТАЙ Ч ...

ХАРСАН НҮДЭЭ АНЬЧИХААД ...

ХАМАГ БҮХНЭЭ ЗУУЧИХААД Л ...

ЗА . ИНГЭЭД ОРХИХ УУ ...

ЗАСГИЙН " ЗАСАА " ... БАЙГАА ДАА

ТӨВӨГ ЯРШИГ БОЛИХ УУ ДАА

ТӨРИЙН НУДАРГА ... АТГААСТАЙ ...

БУРХАНД БАС МӨРГӨЦГӨӨЕ ӨӨ

БУРУУ ЗӨВ НЬ Ч ЯАМАЙ ШҮҮ ...

ӨСӨХ ИДЭР НАЧИНГАА Л ...

ӨНДИЙХИЙН ЕРӨӨЛ ӨРГӨЕ ДӨӨ .

АЛТ . МӨНГӨН МЕДАЛЬТАЙ ...

АРСЛАН ЗААН ШИГ АВАРГА МИНЬ

АЛДАНА . АЛДАНА ГЭХЭД ...

АРАЙ ДЭНДҮҮ АЛДАВ УУ ...

ДЭРГЭД НЬ БАЙСАН БИШ ДЭЭ

ДЭМИЙ ЮМАНД ... ГЭЖ БОДОВЧ

ДЭЛХИЙД ДАНСТАЙ АВРАГА МИНЬ

ДЭЭЛТЭЙ МОНГОЛОО ИЧЭЭЛЭЭ ...

УНАГАН БАГЫН АНД АА

УРДАГ НОХОЙ ШИГ ХЭМХСЭН ЧИ ...

УХААН САНАА ЧИНЬ ТОНИЛЧИХООД

УЛАНГАССАН " БУХ " БОЛЖ ДЭЭ ...

НОМ БОЛОВСРОЛ ХОМС ОО ...

НОТОЛЖ ИЙНХҮҮ БАТАЛНА УУ

НОДГОТОЙ ТЭНЭГҮҮД ОЛОН Ч

НОХОЙГОО Ч ИНГЭЖ ЗОДОХ УУ

БЭРТЭЖ ГЭМТЭЭД БАЙХАД ЧИНЬ

ҮҮРЧ ЯВСАН НАЙЗ ЧИНЬ ШҮҮ ...

БЭЛТГЭЛИЙГ ЧИНЬ ХАНГААД ...

ӨӨРИЙГӨӨ ЗОЛЬСОН ХҮН ДЭЭ ...

ЗААН ЦОЛ АВАХАД ЧИНЬ ...

ЗОДОГОО ТАЙЛААД ӨГСӨНИЙГ НЬ

ЗАМБУУ ТИВИЙГ ШУУГИУЛАХАД ЧИНЬ

ЗООНЫХОО ХӨЛСИЙГ УРСГАСАНЫГ НЬ

ҮХРЭН МУХАР ТОЛГОЙ ЧИНЬ ...

ҮТЭР САНАЖ БОЛООГҮЙ ЮУ ...

ҮХЛИЙН ХАР УС ГУДАРЧИХААРАА ...

ҮС НҮҮРЭНДЭЭ НААЧИХДАГ УУ ...

МАРГААШ ... ӨГЛӨӨ БОЛНО ГЭЖ

МАГАД ЧИ САНААГҮЙ ЮУ ...

МАНАНТАЙ БУДАНТАЙ УЛС ТӨРИЙН

МАНУУХАЙ ... ЗАН ГАРГАВ УУ ...

ТЭНХЭЭТЭЙ ХҮН БАЙСААН . БУЛГАНД

ТЭМЭЭ ӨРГӨДӨГ ХҮН Ч ДУУЛДДАГ

ТЭНХЭЭТЭЙ БИЛЭЭ ГЭЭД ..

ТЭР ХҮН НАЙЗЫГАА ЗОДООГҮЙ ЭЭ ...

ААТАЙ ЭРС БАЙДАГАА . ХАА ГАЗАР

АЗАРГАТАЙ НОЦОЛДСОН ДУУЛДДАГ

ААТАЙ БИЛЭЭ ГЭЭД ... ТЭД ...

АНДЫГАА БАРЬЖ НҮДЭЭГҮЙ ЭЭ ...

БААТАР ГЭВЭЛ БАЙСААН . БУЛГАНД

БАЙЛДААНД ЯЛДАГ . ДАНДАР

ТҮВШИНБАЯРАА НҮҮРИЙГ ЧИНЬ ...

ТҮЛЭХ Ч БАГАДАМ САНАГДАНА

ТҮМНИЙ СЭТГЭЛИЙГ ЧИ ХАРИН ...

ТҮЛЭЭНИЙ МОД ШИГ ЖИРГЭЛЭЭ

ААВ ЭЭЖ ХОЁРЫГОО ЧИ ...

АМЬДЫН ТАМД УНАГАЛАА ...

АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ Ч ...

АВСАЛЖ ШОРОНД ОРЛОО ...

АЛДАР ХҮНДИЙН ОРГИЛООС ЧИ ...

АСАР ХУРДАН ӨНХӨРЛӨӨ ...

АРХИ ... ХЭМЭЭХ ШУЛМАСЫН

АМРАГ САДАН БАЙЖЭЭ . ЧИ ...

НӨМӨРТЭЙ НУТГИЙНХАА НЭРИЙГ

НӨЖТЭЙ ХУТГААД ХАЯЧИХЛАА

НӨХӨД . ОЛОН ТҮМНЭЭ Ч БАС ...

НӨХӨӨСӨНД ТАВИАД ТУУЧИХЛАА ...

БУРУУ ИШИЛСЭН СҮХ ЧАМД

БУРХАН ХҮРТЭЛ ХИЛЭГНЭЖ БАЙНА

БУСАД НЬ ЯАХАВ ЭЭ . БОЛНО

БУЦААД НАЙЗ ЧИНЬ БОСООСОЙ

ТҮҮНИЙ БИЕ ТЭНХРЭЭСЭЙ

ТҮМНИЙ ЗАЯА ТҮШЭЭСЭЙ ...

ТҮҮНЭЭС ЧИ БОЛ ЯРШИГ Л БАЙНА

ТҮВДЭНДАРЖАА АВАРГА Ч СУУСААН

АХДАГЧДЫН ӨЛГИЙ ... БУЛГАНЫХАН

АМАА БАРИАД ЖИМИЙЖЭЭ ...

АВСАНД НАЙЗ ЧИНЬ ОРОХГҮЙ БОЛ

АЗ ЧИНЬ ГЭЖ МЭДЭЭРЭЙ ...

ТЭНГЭР МӨРЛӨЖ ЗОГССОН ...

ТЭНХЭЭТЭЙ ӨДРҮҮД ЧАМД БИЙ

ТЭР ТУХАЙ ДУРСАМЖИЙГ ЧИНЬ

ТЭМТРЭЭД Ч ОДОО ОЛОХГҮЙ ЭЭ

МОНГОЛОО ОМОГШУУЛЖ БАЙСАН

МОНХОР ӨДРҮҮДИЙГ БОДОХООС ...

МОРИНЫ ХАМАР ТАЧИГНАНА ...

МОГОЙ ХҮРТЭЛ АТИРАЛДАНА

САНСАРТ НИССЭН ГҮР АХ ЧИНЬ ...

САНАА АЛДААД ТОНГОЙЖЭЭ

САРВАА АЛАГ ҮРС ЧИНЬ Ч ...

САНАХЫН ЗОВЛОНД УНАЖЭЭ ...

ЧИНИЙ ХҮҮХДҮҮД САНАЖ БАЙХАД

ТЭДНИЙ ҮРС ШАНАЛЖ СУУГАА ...

ТАНЫ ХАНЬ ЭНЭЛЖ БАЙХАД ...

ХҮНИЙ ХАНЬ ЭЦЭЖ ЯДАРЛАА

ТҮВШИНБАЯРАА . ЧИ ГАНЦААРАА

ШОРОНД СУУГААГҮЙ ШҮҮ ДЭЭ ...

ТҮМНИЙ ИТГЭЛ ЧАМТАЙ ХАМТ

ТОРОНД ОРООД БАЙГАА ШҮҮ ...

БАРЬЖ ЧАДААГҮЙ УУРТАЙ ЧИНЬ

БАХАРХАЛ МИНЬ ЦООЖЛОГДСОН

БАРДАМ САГСУУ ЗАНТАЙ ЧИНЬ ...

БАГЛААТАЙ ЯВААД ТҮГЖИГДСЭН ...

ГЭМГҮЙ ЦАРАЙТАЙ ЧИНИЙ ...

ГЭНЭТИЙН ЭНЭ ЯВДАЛД ...

ГЭРИЙН ЧИНЬ ТООНО ХЭЛТИЙСЭН

ТӨРИЙН МИНЬ БАГАНА МУРУЙСАН ...

ТЭНГЭРТ БАЙДАГ ДЭЭДСҮҮД ...

ТЭВДЭЖ САНДРАЛДААД УЙЛЧИХСАН

ТЭД ЧИНЬ ХАРИН БИДНИЙГЭЭ

ҮРГЭЛЖ ХАРДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ

МУУ ҮГ Ч ДУУСЛАА ДАА

МУНХАГ ХӨЛДҮҮ ТОЛГОЙ МИНЬ

МУТАР НЭРТЭЙ САВАРЫГ ЧИНЬ

МУНААР БЯЦ ЦОХИХ ЮМСАН ...

ӨНДӨРТ МАНДДАГ ДАЛБАА ...

ӨӨРТЭЙ ЧИНЬ ХАМТ ХОРИГДЛОО

ӨРГӨН ТҮМНИЙ ХАЙР ХҮНДЛЭЛ Ч

ӨТТӨЙ ЯМАА ШИГ ТУРЧИХЛАА

ХУГАРХАЙ УУРГА ШИГ ААВ ЧИНЬ

ХУЙХАА Л МААЖИЖ СУУНА БИЛЭЭ

ХУЛТАЙ АЙРАГ ШИГ СЭТГЭЛ НЬ

ХУРШИЖ ИСЭЭД ГАШИЛЧИХСАН ...

ХАГАРХАЙ ШААЗАН ШИГ ЭЭЖ ЧИНЬ

ХАМРАА Л ЧИМХЭЖ СУУНА ЛЭЭ

ХАЦРАА ДАГАСАН НУЛИМС НЬ ...

ХАРЗАЛЖ ҮЕРЛЭЭД САДРАНА ЛЭЭ

ӨНДӨР ДЭЭРЭЭС УНАСАНДАА ЧИ

ӨВЧҮҮГЭЭ ХАДМААР БАЙГАА Ч ...

ӨСӨХ ИДЭР АНДЫГ ЧИНЬ ...

ҮХЭЛ ТЭВЭРЧИХЭЭД ТАВИХГҮЙ НЬ

ӨРГӨН ОЛНЫ МИНЬ ХҮНДЭЛДЭГ

ӨСӨХ ИДЭР НАЧИН ЭНХБАТЫГ ...

ҮХЭЛ БАРЬЧИХААД ӨГӨХГҮЙ НЬ ЭЭ

ҮНЭН ГЭВЭЛ ЭНЭ БАЙНА ДАА ...

ДУУСГАЖ БОЛОХГҮЙ ЭНЭ НАЙРГИЙГ

ДУНДУУР ҮЛДЭЭЛГҮЙ БОЛОХГҮЙ ...

ЮМ ХААШАА Ч ЭРГЭХ БИЛЭЭ ...

ЮУТАЙ Ч НЭГ УДАА ОРХИЕ . БАЙЗ ...

ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨНӨ ...

ҮХЭЛ АМЬДРАЛ ЗОДОЛДОНО ...

ҮНЭГ ЧОНО Ч ... ГҮЙЛДЭНЭ ...

ҮЗҮҮР НЬ ЦАГААН БАЙГААСАЙ ...

ТҮР ТҮГЖЬЕ ЭЭ

ТҮҮХИЙ ҮЛДЭЭЕ

ТҮМЭН МИНЬ ЗАЛБИРААРАЙ

ТҮНЭР ХАРАНХУЙ ТОНИЛООСОЙ

*****

ҮРГЭЛЖЛЭНЭ .

ХҮЛЭЭНЭ .

ҮЛЭЭХГҮЙ .

2021 .04 . 09

АРАВ ХОНОГ УХААН ОРСОНГҮЙ ЭЭ

АМАРХАН Ч ГЭЖ БОДОЖ БОЛОХГҮЙ

ТУСГАЙ ОНГОЦООР ХАРЬД НИСЛЭЭ

ТУСЫГ ... ОЛДОГ Ч БОЛООСОЙ ДОО ...

2021 . 04 . 17


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}