Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Сассексийн гүн, гүнгийн авхай хоёр охинтой болжээ. 

Лилибет "Лили" Дайана Маунтбаттен-Виндзор охин баасан гарагийн өглөө Калифорни дахь Санта Барбарагийн эмнэлэгт мэндэлсэн байна. Харри, Меган нарын мэдэгдэлд эх, охин хоёрын биеийн байдал сайн байгаа талаар дурджээ.

Тэд хоёр дахь хүүхдэдээ охиныхоо эмэг эх, хатан хааны нэрийг бэлгэдэж Лилибет нэр хайрласан байна. Мөн Дайана нэрийг охины эмээ, Уэльсийн гүнж Дайанагийн нэрийг бэлгэдэн өгчээ.

Лилибет охин орон нутгийн цагаар 11:40 цагт мэндэлсэн байна. Тэрээр хатан хааны 11 дэх гуч, хаан ширээ залгамжлах дарааллаар найм дахь хүн болж байгаа юм. 

Ташрамд дурдахад, сарын өмнө тэдний хүү Арчи хоёр нас хүрсэн билээ.

Эх сурвалж: BBC- (gogo.mn)


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}