"Хэмжээ чухал биш" - 203 см өндөр Бразил модель 162 см залуутай гэрлэж, хүүхэдтэй болжээ

"Хэмжээ чухал биш" - 203 см өндөр Бразил модель 162 см залуутай гэрлэж, хүүхэдтэй болжээ

Биеийн өндөр нам, тарган туранхайн асуудал хүмүүсийн дунд халуун ярианы сэдэв болсоор ирсэн гэхэд хилсдэхгүй. Өндөр охин өөрөөсөө намхан нуруутай залуутай уулзахыг хүсдэггүй, эсвэл залуу нь өөрөөсөө илүү том биетэй охинтой уулзахыг хүсдэггүй гэхчлэн элдэв янзаар шүүмжилж, шоглож ярьсаар нийгэмд бараг хэвшмэл ойлголт болон тогтож, өндөр намын ялгаатай хосууд хамт байж болохгүй мэт үзэл тарсан байна. Гэхдээ хайр сэтгэлд хэн нэгний гадаад төрх, биеийн хэмжээ хамаагүй болохыг баталж буй Бразил хосыг бид энэ удаад онцлохоор шийдлээ. 

Бразилийн Солинополис хотод оршин суудаг, 26 настай загвар өмсөгч Элизане Силва нь хүмүүсийн мэдэж байгаагаар тус улсын хамгийн өндөр эмэгтэйд тооцогддог. Түүний өсөлт өнчин тархины хоргүй хавдартай холбоотой байсан нь хожим тогтоогдсон байна. 

 

 

Тэрээр аравхан настайдаа хэдийнээ 170 гаруй см өндөр болсон бөгөөд биеийн хэмжээнээсээ болж бусад хүүхдүүдэд гоочлуулж, дооглуулсаар сургуулиасаа гарч байв. Элизане 2010 онд эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө олохын тулд Бразилийн телевизийн сувагт  өөрийнхөө түүхийг хуваалцсан аж.

 

 

Ийнхүү тэрээр хэт их өсөлтийн даавраас болж аварга биетэй болсон нь тогтоогдсон тул Элизане эмчилгээ хийлгэж, олон жил үргэлжилсэн ясны өвдөлтийг нь бууруулж чадсан байна.

Элизане хайртай залуугийнхаа ачаар энэ хэцүү цаг мөчийг даван туулсан гэнэ. Тэрээр 2011 онд Францинальдо Да Силва Карвальотой танилцан, бие биедээ анхны харцаар дурлаж, хэдхэн жилийн дараа гэр бүл болжээ.

 

 

Францинальдо эхнэрийнхээ биеийн хэмжээ, хөндлөнгийн хүмүүсийн доог тохууг үл харгалзан Элизанийг чин сэтгэлээсээ хайрладаг аж. Бүсгүй энэ талаар Daily Mail-д өгсөн ярилцлагадаа "Францинальдо намайг өөлж гоочлолгүй, байгаагаар минь хүлээн авсан цорын ганц хүн." гэж тайлбарласан байв.

 

 

Тэд гэрлээд өдгөө зургаан жил болж байгаа бөгөөд Анжело хэмээх хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч байгаа аж. Анжело хүүгийн өндөр хэвийн, эрүүл саруул өсөж торниж байна.

 

 

 Ер бусын өндөр моделийн нөхөр Францинальдо 162 см өндөр юм.

 

 

Элизане түүнтэй учрахаасаа өмнө өөрийгөө гажигтай гэж бодож, бусдаас ичдэг байсан бол Францинальдотой уулзсаны дараа өөрийнхөө онцлогийг хүлээн зөвшөөрч чаджээ.

 

 

Ийнхүү 41 см зөрүүтэй хос хэнээс ч санаа зоволгүйгээр нэг нэгнээ байгаа чигээр нь хайрлаж, хөндлөнгийн хүмүүсийн хар бараан сэтгэгдлээс ангид, сэтгэл хангалуун амьдарч байгаа гэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

эх сурвалж: caak.mn


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}