Хот хооронд зорчих иргэн PCR шинжилгээний хариуг заавал биетэй авч явна

Хот хооронд зорчих иргэн PCR шинжилгээний хариуг заавал биетэй авч явна

Өнгөрсөн өдрүүдэд УОК-ын дарга С.Амарсайхан 21 дүгээр “Тушаал” гаргалаа. Энэхүү “Тушаал”-аар Хот хоорондын зорчигч тээврийг зохицуулах түр журмыг зохицуулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл агаарын тээвэр, төмөр замын тээвэр, хот хоорондын авто тээврээр зорчих зорчигчийн нөхцөл, түүний дагах түр журмыг “Тушаал”-аар зохицуулж өгчээ.

Товчхондоо ...

Хамт болон дагалдан яваа гэр бүлийн гишүүдийн нэг нь PCR өгсөн байж болно...

Албаны болон шуурхай томилолтоор дамжин өнгөрч буй эсхүл 24 цагийн дотор ирж буцах бол байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гэрийн ажиглалтанд шилжүүлэхгүй...

     Хувийн буюу албаны тээврийн хэрэгслээр халдвартай бүс нутгаас өөрийн нутаг руу, эсхүл удаан хугацаагаар зорчих иргэн 7 хоногийн гэрийн ажиглалтанд байхаар тус тус зохицуулалт хийсэн байна.

Тиймээс, Хот хооронд зорчиж буй иргэн бүр PCR шинжилгээний “СӨРӨГ” хариу болон биеийн байцаалтыг заавал бие дээ авч явах үүрэг үүгээр хүлээх ажээ.

No photo description available.

Эх сурвалж: Авто Тээврийн Үндэсний Төв


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}