Экспортыг дэмжих "Түншлэлийн хөтөлбөр"-ийг танилцуулав

Экспортыг дэмжих "Түншлэлийн хөтөлбөр"-ийг танилцуулав

 Экспортын зах зээлээ тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий "Түншлэлийн хөтөлбөр 2.0" танилцуулах уулзалт МҮХАҮТ-д онлайнаар боллоо. Уулзалтад “Экспортыг дэмжих төсөл”-ийн зохицуулагч Б.Дөлгөөн “Экспортыг дэмжих төслийн шийдлүүд”,  тус төслийн бизнес хөгжлийн ахлах зөвлөх, түншлэлийн хөтөлбөрийн багийн ахлагч М.Баттулга “Экспортлогчдыг дэмжсэн санхүүгийн түншлэл” сэдвийн хүрээнд танилцууллаа. Төслийн хөтөлбөрт өргөдөл гаргах зөвлөмжийн талаар төслийн бизнес зөвлөхүүд бизнес эрхлэгч нартай хэлэлцүүлэг зохион байгуулав.

 

 

Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн энэ оны 2 дугаар цонхыг нээж, энэ оны 8 дугаар сарын 15-ны 23.59 цаг хүртэл “Экспортыг дэмжих төсөл”-ийн "Түншлэлийн хөтөлбөр"-т хамрагдаж болох талаар мэдээллээ. Манай улсад уул уурхайн бус салбарын жижиг дунд аж ахуйн нэгж, кластеруудын экспортын чадавхийг сайжруулах, экспортын зах зээлээ тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл”-ийн "Түншлэлийн хөтөлбөр" ийнхүү нээгдлээ. ХХААХҮЯ, Экспортыг дэмжих төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар, Дэлхийн банк, МҮХАҮТ хамтран хэрэгжүүлж байна.

 

 

No description available.


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}