Монголд нисдэг тэрэг, “Lamborghini” хөглөдөг Р.Базар $3 саяын усан онгоц оруулж иржээ

Монголд нисдэг тэрэг, “Lamborghini” хөглөдөг Р.Базар $3 саяын усан онгоц оруулж иржээ

Холливудын кино дээрх баячууд л хувийн нисдэг тэргээр зугаалж, үнэтэй автомашинаар давхидаг гэсэн ойлголт олон хүмүүст бий. Тэгвэл манай улсын гурван сая гаруйхан иргэний дотор 3.3 сая ам.доллар буюу 10 тэрбумын үнтэй хувийн нисдэг тэрэг,  400 гаруй ам.доллар буюу 1 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг автомашин хөлөглөдөг нэг эрхэм байдаг нь “баян Базараа” буюу Р.Базар юм. 

May be an image of 1 person and text

-НИСДЭГ ТЭРЭГ, LAMBORGHINI АВТОМАШИНЫ ЭЗЭН -

Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сард “Airbus Helicopter H130” гэх шинэ нисдэг тэрэг манай улсад орж ирсэн юм. Тухайн үед зарим иргэд УИХ-ийн нэр бүхий гишүүдийнх гэх мэтээр олон янзын таамаг дэвшүүлж байсан ч удалгүй тухайн онгоц нь ИНЕГ-ын албаны дарга асан Э.Энхзоригийн “Sky Jet” гэх компанийн нэр дээр орж ирсэн нь тодорхой болсон юм. Тэгвэл тус нисдэг тэргэний жинхэнэ эзэн нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Р.Базар болох талаар бид мэдээлсэн. Мөн тэрээр 2018 онд мөн 400 гаруй мянган ам.долларын үнэтэй, холливуд болон дэлхийн оддын  гангараа болсон “Lamborghini” автомашин хоёрыг оруулж ирэн олон нийтийн нүдийг хужирлаж байсан нэгэн. Түүний шар өнгөтэй "Lamborghini Aventador"-ийн үнэ 420 мянган ам.доллароос эхэлдэг бол улаан өнгөтэй "Lamborghini Huracan" 320 мянган ам.доллароос эхэлдэг байна. 

-3 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ УСАН ОНГОЦ ХУДАЛДАН АВЧЭЭ-

Тэгвэл “Алтайн хүдэр” компанийн эзэн Р.Базар энэ удаа Хөвсгөл далайд хэрэглэхээр “Luxury yacht” усан онгоц авсан байна. Тус усан онгоц нь тансаглал зэрэглэлийн бөгөөд сүүлийн үеийн тус усан онгоц 3 орчим сая ам.долларын үнээр худалдаалагдаж байна. Харин 2018, 2019 оных нь 2-2,5 сая ам.долларт худалдаалагдаж байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

No photo description available.

Luxury yacht

“Алтайн хүдэр” компани өдгөө Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт Таяннуурийн уурхайгаас төмрийн хүдэр олборлодог ба жилд 2,4 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг гэсэн мэдээлэл бий.

Харин Холливудын оддын амьдралаар амьдарч яваа Р.Базарын хувийн амьдралд олон нийт тийм ч ам сайтай байдаггүй аж. Тодруулбал, тав дахь амьдралаа эхлүүлээд байгаа түүний хувийн амьдралынх нь бүх л мэдээлэл цахим ертөнцөд дэлгэрэнгүй  тавигджээ. Тэрээр анхны амьдралаа Нараа гэх бүсгүйтэй эхлүүлж байсан ч удалгүй дуучин Д.Оюунтүлхүүр, дуучин Б.Болдын “Захиа” гэх дууны клипэнд тоглодог Б.Оюу гэх бүсгүй дараагаар нь фото мисс Д.Ариунцэцэг нартай амьдрал зохиосон. Гэвч удалгүй дахин шинэ амьдралаа эхлүүлж олон нийтэд “Сүүн далай ээж” дуугаараа танигдсан Ч.Аззаяа гэх охинтой тав дахь амьдралаа эхлүүлсэн байна. Гэсэн ч тав дахь эхнэрээсээ дахин салсан талаарх мэдээлэл ч цахим орчинд гарчээ. Дэлхий даяар цар тахал дэгдэж улс орнуудын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед 3,3 сая ам.долларын үнэтэй хувийн нисдэг тэрэг худалдаж авсан түүнийг олон нийт чамгүй гайхаж байгаа аж.

No description available.


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}