Хот хоорондын нийтийн тээврийн үнэ нэмэгджээ

Хот хоорондын нийтийн тээврийн үнэ нэмэгджээ

Хот хоорондын нийтийн тээврийн зорчих үниййг 700-20.000 төгрөгөөр нэмэгдүүлж буйг АТҮТ-өөс мэдээллээ. 

Өнгөрсөн хугацаанд Зам тээврийн сайдын 2013 оны 7 дугаар сарын 10-ны  “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар “Хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн өртгийг 45-55 төгрөг байхаар баталжээ. Мөн 2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын 374 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар 1 хүн.км-ийн өртгийг 60-75 төгрөг байхаар тогтоосон. Уг жишиг тарифыг баримтлан хот хооронд болон орон нутгийн нийтийн тээврийн тарифыг тооцон, ААН, байгууллагатай харилцан тохиролцож гэрээгээр тээвэрлэлтийг гүйцэтгэж иржээ. Гэвч түүнээс хойших хугацаанд шатахууны үнэ 10 гаруй удаа нэмэгдэж өнөөдрийн байдлаар литр тутамд 2390 төгрөг болж 26,7 хувиар өсөөд байна. Энэ нь тээвэрлэгч ААН, байгууллагуудын алдагдлыг нэмэгдүүлэн, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болж байна гэж үзжээ.

Тиймээс хот хоорондын нийтийн тээврийн чиглэлүүдийн тээвэрлэлтийн үнэ 700-20,000 төгрөгөөр нэмэгдээд буйг мэдээллээ. Чиглэл бүрийн үнэ, тарифыг АТҮТ-өөс танилцуулав. 

 

No description available.


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}