Сүүлийн 24 цагт 1497 хүнд коронавирусний халдвар илэрчээ

Сүүлийн 24 цагт 1497 хүнд коронавирусний халдвар илэрчээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын  1497 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 676 нь Улаанбаатар хотод, 803 нь орон нутагт бүртгэгдсэн бол гадаадаас зөөвөрлөгдсөн 18, эрүүл мэндийн ажилтан долоон хүн коронавирусээр халдварлажээ. 

Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 151 231 болж байна.

 

Мөн хугацаанд 3646 хүн эдгэрсэн бол дөрвөн хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн нэг нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүн байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 9910 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 494, хүүхэд 2037 байна. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 12 444 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

No description available.


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}