Барилгын салбарын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ

Барилгын салбарын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ

 Улаанбаатар хотын Худалдааны танхимаас санаачлан цар тахлын улмаас барилга, бүтээн байгуулалтын салбарт учирч буй бэрхшээл, тэдгээрийн шийдлийг тодорхойлох зорилготой цахим уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уулзалтад БХБ-ын дэд сайд Э.Золбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ын ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх А.Ариунаа, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар, ЗТХЯ-ны Авто тээврийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, мөн яамны Авто тээврийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн З.Чүнсэрээ, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Батнасан, ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ц. Нэмэхжаргал, ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Батболд, С.Ариунаа, Монголын Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 45 компанийн төлөөлөл оролцож, үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

Барилга бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай явагддаг. Барилгын ажлын хувьд газар шорооны болон суурийн ажлаа эхлүүлж, барилгын материалын татан авалтаа хийх цагаар хөл хорио тогтож, Эрээн-Замын-Үүд хоорондох хил хаагдсанаас шалтгаалан материалын тээвэрлэлтийн үнэ огцом өссөн. Мөн өнөөдрийн байдлаар хилээр нэвтэрч буй ачаа тээврийн нэврэлт багассан. Жирийн үед нэг талдаа 250 орчим автомашин нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар нэг талдаа 100 машин хилээр нэвтэрч байна. Энэ нь барилгын материал татан авалт, үнэ өсөхөд ихээхэн нөлөөлж байгааг онцоллоо.


 

Барилгын материалын үнэ дэлхийн томоохон эдийн засагчдын тооцоогоор энэ оны сүүлээс буух үзүүлэлттэй байна гэсэн судалгаа гаргаад байна. БХБЯ-наас барилгын материалын үнийн өсөлтийн талаарх дэлгэрэнгүй судалгааг гаргаж холбогдох яамдад хүргүүлэн ямар боломж байгаа талаар санал солилцож байгаа аж.

Цахим уулзалтад оролцсон төлөөлөл өөр өөрсдийн саналаа илэрхийлж, цаашид ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмжийг холбогдох бүх шатны байгууллагад хүргүүллээ. Уулзалтаас гарсан зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна. Барилга, хот байгууллалтын салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж:

  • Хот байгуулалт, төлөвлөлтөд орчин үеийн ухаалаг, байгальд болон оршин суугчид ээлтэй, богино зайн эргэлттэй хот болгох шийдлийг ашиглаж эхлэх, хот төлөвлөлтийн бүх бодлого эдгээр шалгуурыг хангаагүй бол баталдаггүй болох.
  • Дотоодын барилгын материалын импорт, худалдааны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх хувиараа бизнес эрхлэгчид буюу ченжүүд, ААН-ийг бүртгэлтэй болгож татвар төлөгч болгон шударга өрсөлдөх боломжийг бий болгох.
  • Импортын барилгын материал, түүхий эдийн ачаа тээвийг халдар хамгааллын журмын дагуу халдваргүйжүүлэн саадгүй оруулж ирэх тээвэрлэгчийн тоог одоо байгаагаас 2 дахин нэмэгдүүлэх, хилийн боомтууд дээрх халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд зарцуулж буй цагийг 2 дахин багасгах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.
  • Барилгын материал, түүхий эд импортлодог ААН-үүдийн импортлох түүхий эд, материалд тавих шаардлагыг тодорхой зааж тухайн шаардлага хангасан бүтээгдэхүүн оруулж ирэх зөвшөөрлийг авсан аж ахуйн нэгжүүдийг гаалийн “Ногоон” горимоор оруулж ирдэг болгох.
  • Барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өглөгийг цуцлах нэг удаагийн татварын өршөөлийн хууль гаргаж хэрэгжүүлэх.
  • Барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлбөрийн чадавхийг нэмэгдүүлэх, төлбөр түргэн гүйцэтгэх боломжийг сайжруулахын тулд эдгээр аж ахуйн нэгжүүдийг вексель гаргах, векселийг мөнгөжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
  • Импортоор орж ирж байгаа барилгын материалуудын стандартын шаардлагыг сайжруулж барилгад чанаргүй, хүний эрүүл мэндэд хор учруулж болзошгүй болон олон улсад хэрэглэхийг хориглосон материал ашигладгийг таслан зогсоох, барилгын ажил явагдаж байх үед эдгээрийг хянаж шалгадаг тогтолцоог бий болгох. Тухайлбал зэвэрдэг, хавдар үүсгэж буй хүнд элемэнттэй төмөр труба г.м.
  • БХБЯ-ыг БОСНААЯ болгон өөрчлөн зохион байгуулж барилга, хот байгуулалтын өмнө тулгамдаж байгаа боловч бусад салбарын төрийн байгууллагуудын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх шаардлагатай болдог асуудлуудыг нэгтгэн нэгдсэн удирдлагаар бодлогыг нь тодорхойлон хэрэгжүүлдэг болох. Тухайлбал, нийтийн аж ахуй, арчлалт, сайжруулалтын асуудлууд, барилгын салбарын боловсон хүчний хөгжлийн асуудлууд г.м.
  • Барилгын тусгай зөвшөөрлийг олгох журам, шаардлагуудыг орчин цагийн технологиуд болон өнөөгийн эрхзүйн эрэлт дээр суурилснаар шинэчлэх, өөрчлөх
  • Хүрэн шийдэл ба ногоон технологиудыг өөр хооронд нь ялгаж, стандартаар нь ангилсны үндсэн дээр ногоон технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмж, материал, түүхий эдийн импортыг татвараас чөлөөлөх, хөнгөлөх. Одоо татвараас чөлөөлөгдөж байгаа тоног төхөөрөмж, бараа материалуудын жагсаалтыг дахин судлаж өөрчлөх. Тухайлбал гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх дулааны халаагуурын жагсаалт батлагдсаны дагуу сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг халаагуурыг импортлохоор гаальд мэдүүлэхэд УИХ-аас баталсан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөх жагсаалтад байхгүй байна гээд татвар авч байна.

 

No description available.


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}