Э.Цэндбаатарын тоглолтын эцсийн дүнг өөрчлөхгүй гэжээ

Э.Цэндбаатарын тоглолтын эцсийн дүнг өөрчлөхгүй гэжээ

Өчигдөр /2021.08.02/ болсон Токиогийн олимпын боксын тэмцээний үеэр шүүлтийн үйл ажиллагаанд цөөнгүй зөрчилтэй асуудал гарч буруу шийдвэр гаргасан үйлдэлд гомдлоо илэрхийлсэн тоглолтуудын нэг нь манай Э.Цэндбаатарын тоглолт байлаа.

 

Эрэгтэйчүүдийн 57 кг жингийн медалийн төлөөх тулаанд Монголын тамирчин, Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны боксчинд ялалтыг өгсөний дараа Монголын үндэсний олимпын хороо, БТСУХ-ны удирдлагууд Зохион байгуулах хорооны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, асуудлыг үнэн зөв шийдвэрлэхийг хүссэн боловч татгалзсан хариу хүлээн авсан байна.

 

ЗБХ-ны бокс хариуцсан эксперт, удирдлагууд буруутай нь тогтоогдсон шүүгчид шийтгэл оногдуулахаа мэдэгдсэн боловч тоглолтын эцсийн дүнг өөрчлөхгүй гэсэн нь туйлын бүрхэг асуудал боллоо гэж МҮОХ, БТСУХ-ноос мэдэгдлээ. 

 

May be an image of 2 people and text


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}