Хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн эрэлттэй байна

Хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн эрэлттэй байна

Боловсролын үнэлгээний төвөөс Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг мэдээллээ.  Засгийн газрын 70 дугаар тогтоолоор 2020 онд баталсан манай улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт өөрчлөгдөөгүй байна. 

Жагсаалтыг УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030” зэрэг бодлогын баримт бичиг, Дэлхийн банкнаас гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан болон “Суралцахуй” (Learning) тайлан, Edelman Intelligence гааны группээс гаргасан Дэлхийн инновацийн барометр тайлан зэрэг олон улсын судалгааны тайлан болон бүх яамдаас авсан саналд үндэслэсэн юм. 

 

Тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлийн жагсаалт өөрчлөгдөөгүй байна.

 

Мөн жагсаалтыг салбар бүрийн зорилго, зорилтод нийцүүлэн, дэлхийн хэмжээнд 2030 он хүртэл хамгийн их эрэлттэй байх, ирээдүйд хэрэгцээтэй гэж таамаглаж буй мэргэжлүүдийн судалгаанд тулгуурлан гаргаж байв. Харин Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас гаргасан эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтад:

  • Маркетингийн менежер,
  • мэдээллийн технологи, өндөр зэрэглэлийн тогооч, 
  • барилга, уул уурхай болон авто барилгын инженер,
  • гоо сайханы мэс засалч, 
  • архитектор,
  • геологич, 
  • төслийн менежер тус тус оржээ. 

May be an image of 2 people and text


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}