Монголд агаарын дүүжин ресторан нээгдэхээр болжээ

Монголд агаарын дүүжин ресторан нээгдэхээр болжээ

 Манай улсад анх удаа агаарын дүүжин ресторан нээлтээ хийх гэж байна. Тодруулбал, олон улсын "Sky dining” сүлжээ рестораны салбарыг нийслэлд нээхээр бэлтгэжээ. “UB in the Sky” гэж нэрлэгдэх энэ ресторан нь Их тэнгэрийн амаас зүүн тийш байрлах “Туул гарден”-д байрлаж байна. 

Дүүжин ресторан нь нэг удаад 18, өдөрт 200 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай юм. Өдөрт дээд тал нь 7-10 удаа өргөх боломжтой. Рестораны гол хэсэгт ирсэн зочдоос гадна тогооч, зөөгч, аюулгүй албаны ажилтан гээд 4-5 хүн ажиллаж үйлчлүүлэгчдийг хамгаалалтын бэхэлгээтэй суудалд суулгаж, үйлчлэх нөхцөлийг бүрдүүлснийг танилцуулав. 

Тус ресторанаар нэг цаг үйлчлүүлэх төлбөр нь ажлын өдрүүдэд 18.00 цагаас өмнө 180 мянган төгрөг, түүнээс хойш 200 мянган төгрөг байна. Цаг сунгах тохиолдолд хөнгөлөлт үзүүлэх аж. Үйлчилгээнд хөгжимчдийн тоглолт, комедиан сонголтоор, европ хоол, зууш, дессерт болон уух зүйлс багтжээ. 

 

 

Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар рестораны зохион байгуулагчаас тодруулахад “Бид бүх үйлчлүүлэгчээ бэхэлгээтэй сандалд суулгаж, аюулгүй албаны ажилтан байнга байлгахаар зохион байгуулж байна. Аюулгүй байдалдаа санаа зовохгүй байж болно” гэлээ.

Дэлхийн 40 гаруй оронд салбартай "Sky dining” сүлжээ төслийн энэхүү дүүжин рестораны үйл ажиллагааг манай улсад одоо эхлүүлж байгаа ч Монголд 2017 оноос санаачилжээ. Рестораны албан ёсоор нээгдээгүй байгаа ч урьдчилсан захиалгуудаа авч эхэлжээ. 

 

 

 

Агаарын дүүжин ресторан нь улирлын чанартай буюу 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл ажиллах юм. Тус ресторан нь кранаар 20-45 метрт өргөгдөж, өндрийн хэмжээг үйлчлүүлэгчдийн хүсэлтээр тогтоох боломжтой аж. Олон улсын стандартад заасан шаардлагын дагуу ресторанаар үйлчлүүлэгч нь 12-оос дээш насны, 140 см-ээс дээш өндөртэй, 120 кг-аас доош жинтэй иргэд байх юм. Судалгаанд тулгуурлан Монголд цаашид 3 хүртэл ийм агаарын ресторан нээгдэх боломжтой гэж үзжээ. 

May be an image of 2 people and text


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}