Газрын тосны үйлдвэрийн бараа материалыг саадгүй нэвтрүүлэхэд анхаарна

Газрын тосны үйлдвэрийн бараа материалыг саадгүй нэвтрүүлэхэд анхаарна

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал манай улсад барьж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн ерөнхий гүйцэтгэгч Энэтхэг улсын “Жэй Эм Си Прожектс Инди” компанийн Монгол дахь төслийн захирал Индивар Шарма, Дорноговь аймаг дахь төсөл хариуцсан захирал Санжив Кумар нарыг хүлээн авч уулзан үйлдвэрийн ажлын явц, ТЭЗҮ, ложистикийн талаар ярилцлаа.

“Жэй Эм Си Прожектс Инди” компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн инженеринг, худалдан авалт, барилга угсралтын нэгдүгээр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч, өнгөрсөн оны 11 дүгээр сард гэрээ байгуулан үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байгаа юм. 

 

Уулзалтын үеэр гүйцэтгэгч компанийн зүгээс Тяньжин боомтод үүссэн чингэлгийн бөөгнөрөл, далайн тээврийн Cosco компани зарим улс, орноос Монгол Улс руу хийх тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбоотойгоор Газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах бараа материал хүлээгдэж, ажлын явцад нөлөөлж буйг хөндөв. Тиймээс үйлдвэрийн эхний ээлжийн бүтээн байгуулалтад ашиглах тоног, төхөөрөмж, бараа, материал ачигдсан контейнеруудыг тээвэрлэн оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. 

 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд өнөөдөр 36.000 шоо метр усны нөөц резервуарын бетон цутгалтын ажил эхэллээ.


Дэд сайд О.Батнайрамдал үүнд анхаарал хандуулан ажиллаж буйгаа илэрхийлээд, Монгол Улсад саадгүй нэвтрүүлэхэд ач холбогдол өгч хамтран ажиллахаа мэдэгдэв.  Үйлдвэр байгуулах ажил үндсэн 4 үе шатаас бүрдэх ба эхний ээлжийн багц ажлын хүрээнд дараах байгууламжын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

  • Иргэний барилга, байгууламжууд,
  • Түүхий ус хадгалах сав,
  • Үйлдвэрийн талбай дах автозам,
  • Цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ),
  • Бор хөөврийн говиос түүхий ус дамжуулах хоолой,
  • Бор хөөврийн говь дахь худгууд,
  • Бор хөөврийн говь дахь өргөх насос станц,
  • Технологийн байгууламжуудын шугам хоолойг суурилуулахад бэлтгэх ажил,
  • Үерийн ус зайлуулах систем 
  • Үйлдвэрийн иргэний барилга, байгууламжууд болох угтах байр-1, угтах байр-2, лаборатори, анхан шатны тусламжийн төв, хоолны газар, оффис сургалтын төв, агуулах, засварын цех орж байна.

Мөн гал унтраах ангийн барилга угсралтын ажил хянасан зураг төслийн дагуу үргэлжилж, газар шорооны ажил бүрэн дуусч, бүтээцийн ажлыг хийж байгаа аж. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд өнөөдөр 36.000 шоо метр усны нөөц резервуарын бетон цутгалтын ажил эхэллээ.

May be an image of 2 people and text


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}