Г.Ундармаа: Урлагийн үзлэгт хэн ч дуулж болно. Ч.Өнөрбаярыг өмөөрмөөр санагдлаа

Г.Ундармаа: Урлагийн үзлэгт хэн ч дуулж болно. Ч.Өнөрбаярыг өмөөрмөөр санагдлаа

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр сүүлийн үед эрх баригч МАН болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг шүүмжилж мэдээлэл хийх болсон.

Харин түүний шүүмжлэлийн хариу байж болзошгүй, Ч.Өнөрбаярын олон жилийн өмнө оюутны нэгэн урлагийн наадамд эмэгтэй хүний хувцас өмсөж оролцсон гэрэл зургийг “Ч.Өнөрбаяр гомонуудын клубт” гэсэн тайлбартайгаар олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттай тараах болжээ. Тэгвэл тус мэдээлэлд жүжигчин Г.Ундармаа, “Хэн хаана ч дуулж болно. Сургуулийн эсвэл байгууллагын урлагийн үзлэг клуб аль нь ч байж болно. Энийг хийсэн хүнд юу хэрэгтэй юм бол?! Энэ хүнийг танихгүй л дээ. Өмөөрмөөр санагдлаа” хэмээжээ.

Хэн хаана ч дуулж болно. Сургуулийн эсвэл байгууллагын урлагийн үзлэг клуб аль нь ч байж болно.
Энийг хийсэн хүнд юу хэрэгтэй юм бол ?!

Энэ хүнийг танихгүй л дээ . Өмөөрмөөр санагдлаа

Мөн өмгөөлөгч Б.Мэргэн энэ талаар тайлбар хийхдээ, “2007 онд зохиогдсон Оюутны шинэ жил дээр Ч.Өнөрбаяр ятгасаар байгаад эмэгтэй хүний хувцас өмсгөж байсан” талаараа тайлбар хийжээ. Учир нь Ч.Өнөрбаяр нь МУИС-ХЗС-ийн багш бөгөөд түүний шавь нарын нэг нь Б.Мэргэн ажээ.

May be an image of 2 people, indoor and text


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}