Зайсангийн аманд газар авч баяжсан Ц.Ганхүүг АТГ-аас шалгаж гэрээс нь их хэмжээний мөнгө хураан авчээ

Зайсангийн аманд газар авч баяжсан Ц.Ганхүүг АТГ-аас шалгаж гэрээс нь их хэмжээний мөнгө хураан авчээ

АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэр, ажлын өрөө, ойр дотны хүмүүсийн гэрт нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө, валют зэргийг хураан авсан гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, Ц.Ганхүү нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашиж буй бөгөөд Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс”, “Морьтон Резиденс” хотхоныг эхнэр, хүү, дүү нарын компаниар бариулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай аж.

Ц.Ганхүү нь Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвд удирдах алба хашиж байсан нь дээрх хотхонуудыг барихтай харшлах бөгөөд барилгын газар олголт болон барилга барихад шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг авахад нөлөөлдөг байж болзошгүй гэж үзэн мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашигласан, хахуульд зуучласан гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. 

May be an image of one or more people and text


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}