Байгалийн хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусгахаар тохиролцлоо

Байгалийн хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусгахаар тохиролцлоо

Монгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeловтой албан уулзалт хийлээ. Халдвар хамгааллын чанд дэглэмийн дагуу улаан, ногоон бүсэд тусгай горимоор зохион байгуулсан уг уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн төлөөлөгчид оролцсон.

Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломжтой учраас Байгалийн хийн хоолойн төсөлд ихээхэн ач холбогдол өгч, идэвх санаачлагатай ажиллахаа Шадар сайд уулзалтын үеэр илэрхийллээ.

Албан уулзалт амжилттай өндөрлөж, талууд хамтарсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. Төлөвлөгөөний хүрээнд, хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусгах, үүний тулд Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэхээр боллоо. Төлөвлөгөө батлагдсанаар талуудын үүрэг, чиглэл тодорхой болж, Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: shuurhai.mn 


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}