TIME: Ц.Элбэгдоржийн тодорхойлсон Ши Жиньпин

TIME: Ц.Элбэгдоржийн тодорхойлсон Ши Жиньпин

“TIME” сэтгүүл 2021 оны дэлхийн нөлөө бүхий 100 эрхэмийг тодруулж, зарлав.  Дэлхийн  үйлдэл, удирдах чадвар зэрэг зургаан чиглэлээр 100 эрхэмийг тодруулсан бөгөөд түүний дотор “Удирдагч” гэсэн ангилалд БНХАУ-ын дарга Ши Жиньпин багтжээ.

Харин түүнийг тодорхойлохдоо “TIME” сэтгүүл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тодорхойлсноор онцлон нийтэлжээ. Тодруулбал, “TIME” сэтгүүлийн зүгээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тодорхойлж өгөх хүсэлт ирүүлсний дагуу ийн тодорхойлж,   “TIME” сэтгүүлд нийтэлсэн байна.

Ц.Элбэгдорж Хятадын Ерөнхийлөгчийн талаар тус сэтгүүлд бичихдээ, "Би Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй 30 орчим удаа уулзсан юм. Бидэнд санал бодлоо ганцаарчлан солилцож явсан тохиолдлууд ч бий. Энд оноогдсон хэмжээ, хугацааг бодолцон, Ерөнхийлөгч Ши-гийн тухай бодлоо гурван чиглэлээр товч буулгая.

Нэг, Ерөнхийлөгч Ши бол өөрийн эх нутаг, ард түмэндээ маш хайртай хүн. Тэр намайг Хятадад Төрийн айлчлал хийхийг урихад нь би түүнээс тэнд байхдаа хаана зочилбол зохилтой вэ гэж асуусан. Тэр "Миний өвөг дээдсийн нутаг Шанши мужаар очоорой. Сайхан газар шүү" гэж хариулсан. Би Өвөр Монголоор явах, малчин айлд зочлох хүсэлтэй байгаагаа түүнд нэмж хэлсэн. Тэр мөн л эелдгээр зөвшөөрч билээ.

Хоёр, Ерөнхийлөгч Ши бол их зангүй хүн. Тэрээр олон зочид, ялангуяа бусад орны удирдагчдыг ижил төвшинд хүлээн авч, ялгамжгүй харьцдаг. Гэхдээ түүнийг, өнөөгийн дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрч гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй.

Гурав, Ерөнхийлөгч Шигийн үйл ажиллагаа бүртэй, илбэдүүлсэн мэт санаа бодол нийлдэг хүн бол би биш. Хятад дахь үндэсний цөөнхийн эсрэг явуулж байгаа Хятадын Коммунист намын бодлогыг эрс эсэргүүцдэг. Хятад дахь Монгол үндэстэн бол өөрийн гэсэн өвөрмөц хэл, соёл, уламжлалт амьдрал ахуй, ёс заншилтай хүмүүс. Тэд энэ эрхээ эдлэх, өвлөх Үндсэн хуулийн болон хүний эрхтэй. Ийм эрхүүд заавал хангагдаж хамгаалагдаж байх ёстой. Мөн Уйгар цөөнхийг онилон явуулж байгаа Хятадын уусгах бодлого, тэр тусмаа нэг сая илүү хүнийг хорьж төрийн шоронд тарчилган зовоож байгаа нь ямар ч ирээдүйгүй. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэх замаар Хятад улс хүнлэг ёсыг бий болгох боломжгүй юм. Тэрбээр, түүний өмнө түүхэнд байсан цөөнгүй удирдагчийн адил, хүний хувьд бусдыг татах эелдэг зан чанартай ч олон улсын тавцанд аюултай, дарангуйлагч төрхийг ч бүтээсээр байна. Тэр нигүүлсэнгүй ч, бурангуй ч байж чадах хүн. Товчхондоо, Ерөнхийлөгч Ши-тэй нүүр тул даа" хэмээн өгүүлжээ.

242149820_1024107335111664_4350075776153711612_n

242150469_1024107441778320_6500596250060399115_n

Элбэгдорж

Untitled

 

242149820_1024107335111664_4350075776153711612_n

242150469_1024107441778320_6500596250060399115_n

Элбэгдорж

Untitled

ЭХ СУРВАЛЖ: https://time.com/collection/100-most-influential-people-2021/6096036/xi-jinping-leader/?fbclid=IwAR0phXxqeTF5XER6dUHtE4S8Nk5PTwbli5ES8EC6r8NR-fT7xNup5vquu4I 

May be an image of text


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}