“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-иас нээлттэй ажлын байр зарлаж байна.

“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-иас нээлттэй ажлын байр зарлаж байна.

Монгол Улсын Их хурлын 2018 оны 73 дугаар тогтоол, Mонгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоолыг баталснаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, Гүйцэтгэх удирдлагын багийг томилон, үйл ажиллагаагaa албан ёсоор эхлүүлээд байгаа. Тэгвэл “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК дараах ажлын байранд нээлттэй ажлын байр зарлаж байна.

 ЗАХИРГААНЫ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

                Гүйцэтгэх үндсэн үүрэг

• Компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, бодлого, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах,

   Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцох, Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, тайлагнах;

• Төлөөлөн удирдах зөвлөлийн хэлэлцэх асуудлын материал, тогтоолын төсөл, бусад баримт бичгийг бэлтгэх ажлыг зохион байгуулах;

• Хэлтсийн болон бусад нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээллийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг хангуулах,

   хэлтсийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

              Тавигдах ерөнхий шаардлага:

• Бизнесийн удирдлага, Хүний нөөцийн менежмент, Төрийн захиргаа удирдлага, Эрх зүйч аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

• Ажлын туршлага 5-аас доошгүй жил ажилласан байх

• Баримт бичиг төлөвлөх, боловсруулах, хяналт тавих

• Харилцааны болон ёс зүйн өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай

• Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг

• Компьютерын хэрэглээний /WS Word, MS Excel, Power point, Access, Adobe/ программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх

• Бие дааж болон багаар ажиллах, ачаалал даах чадвартай

                   Ажил горилогчийн бүрдүүлэх материал:

     1. Анкет/компанийн гаргасан загвар/;

     2. Ажилд орох тухай хүсэлт;

     3. Иргэний үнэмлэхийн хуулбар;

     4. Боловсролын гэрчилгээ, Их, дээд сургуулийн диплом, мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

     5. Цээж зураг 3 хувь;

     6. Гурван үеийн намтар;

     7. Оршин суугаа газрын тодорхойлолт;

Анкетыг 2021.09.23 - 2021.09.30 өдрийг хүртэлх хугацаанд хүлээж авна. Та өөрийгөө тухайн ажлын байрны шаардлагыг хангаж байна гэж үзвэл доорх анкетыг бөглөн human.resource@tttpp.mn и-мэйл хаяг-руу илгээнэ үү!

https://docs.google.com/viewerng/viewer?url=https://tttpp.mn/upload/files/ajild_oroh_husegchiin_anket_tttpp.docx

  1. Анкет татаж авах

Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}